Засгийн газрын /2020 оны нэгдүгээр сарын 22-ны/ өдрийн хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэв.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсныг 188 мянган төгрөг болгож, асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84500 болгож нэмэгдүүлсэн бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асарч байгаа эцэг эхчүүдэд 114 мянган төгрөг олгодог байсныг 123100 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, шинэчлэн тогтоосон.
Одонгийн мөнгө болон насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгохоор боллоо.
Харин цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-ноор олгохоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас төлөвлөөд байна.