Ажлын талбарт эрэлт нь жил бүр нэмэгдэж буй нарийн мэргэжлийн ажилтан бэлдлэг орчинд Засгийн газар сүүлийн жилүүдэд тогтвортой дэмжиж байна.
Энэ оноос “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон журмыг Засгийн газар өнөөдрийн /2020.02.04/ хуралдаанаараа баталлаа.
Тэмдэглэхэд, 2019 оны нэгдүгээр сард мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэж байсан юм. Ингэхдээ Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авахаар зохицуулж байсан юм. Тэгвэл жилийн дараа ийн суралцагчдын тэтгэлгийг нэмэгдүүлж, 200 болголоо.