2020-02-04 16:421min00

Рокит Бэй цахим тоглоом бүтээж байна

ed71735de7562df26545d36a704efe0d

Реппэр, Америкийн CBS телевизийн “The world’s best” шоуны шүүгч Рокит Бэй буюу О.Баярсайханы шинэ төсөл ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” хэмээх гурван цомог гаргасан бөгөөд “ОННЦ ДҮМД – 1, 2” цувралын зохиолыг бичиж ж хийсэн билээ.

Тэгвэл Рокит Бэй энэ удаад “Fragile” цахим тоглоом бүтээж, Монголоос анх удаа “Steam”(дижитал тоглоомын худалдаа, олон нийтийн сүлжээ бүхий платформ)-д байршуулсан байна.

Өсвөр насныхан болон насан хүрэгчдэд зориулсан уг тоглоомыг хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар “Fragile” буюу Хэврэг гэж нэрлэжээ. 

Сонирхуулахад, “Fragile” тоглоом нээлтээ хийсний ард Монгол Улсаас холбогдож тоглоход үнэ төлбөргүй юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй