Динозавруудад амьд үлдэх ганц ч хором байгаагүй

Нэн эрт 67 сая гаруй жилийн өмнө дэлхий дээр солирын уналтаас болж үүссэн Чиксулуб өрхийг судалсан эрдэмтэд динозавруудыг яагаад гэнэт мөхсөн болохыг олон нийтэд ил болгосон юм. Энэ тухай тэд “Динозаврууд мөхсөн өдөр” баримтат кинондоо дэлгэрэнгүй өгүүлжээ. Өрхийг судалсан шинжээчид Мексикийн булангийн солир унасан ёроолд чулуулгийн дээжийг гарган ирж судалжээ. Эрдэмтдийн гаргаж ирсэн энэ материал нь дэлхий дээр цэрдийн болон палеогенийн галавт болсон үйл явдалд нэгэн шинэ түүхийг нээж байгаа юм.

Юкатан хойгт унасан, хөндлөнгөөрөө 15 км энэхүү аварга том солир нь манай гараг дээрх хамгийн таагүй үе байсан гэхэд болно. Тухайн үед тэнгисийн ус гүн биш, агаар мандал эрдэст шавраас ялгарсан хүхрээр баялаг байжээ. Гэтэл тэнгэрээс галт солир унасны дараа удаан үргэлжилсэн “дэлхийн өвөл” үе болсон байна. Гэхдээ солир өөр газарт унасан бол үр дүн огт өөр байх байлаа.

“Хамгийн инээдтэй нь динозавруудын мөхөл солируудын хэмжээнээс болоогүй, түүний цохилтын хүчнээс ч, энэхүү гамшгийн үр дагавраас ч болоогүй. Үүний гол шалтгаан нь цохилт болсон газар юм” хэмээн судлаач Бен Харрод хэлжээ. Хэрвээ солир хэдэн аравхан секундын өмнө, эсвэл дараа унасан бол эргийн гүехэн усанд бус, гүн хөх далайд унах байжээ.

Атлантын эсвэл Номхон далайд унасан бол солирын цохилтоос дэлхийд цацарсан чулуулаг, үхлийн аюулт кальцийн сульфат тун бага хэмжээгээр уурших байжээ. Хий дэх хатуу бодис арай бага байж, нарны гэрэл дэлхийн гадаргад шууд хүрэх байв. Энэ нь дэлхий дээр болсон энэ гамшгаас амьд амьтад зайлсхийх боломжтой байсан гэсэн үг. “Ийнхүү хүйтэн, харанхуй тэнгист хүнс долоо хоногийн дараа дуусч, хэсэг хугацааны дараа хуурай газарт ч үгүй болсон. Гараг дээр динозавруудад хүнс үлдээгүй болохоор тэдэнд амьд үлдэх боломж тун бага болсон гэсэн үг” хэмээн Бен Харрод тайлбарласан байна. Эрдэмтэд өрхөнд өрөмдлөг хийж, 1300 метрийн гүнээс чулуулгийн дээж гарган авчээ.

Эрдэмтдийн тооцоолсноор өрх үүсэхэд ялгарсан энерги нь 10 тэрбум атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний байсан нь Хирошимад хаясан бөмбөгтэй дүйцэхүйц аж. Судлаач Элис Робертс Нью-Жерси мужаас 25 мянга орчим чулуужсан амьд биеийн үлдэгдлийг олж судалсан байна. Түүний судалгаанаас үзэхэд солир унасан тэр өдөр дэлхий дахинд гамшиг тохиож, амьтад бөөнөөрөө мөхсөн нь тодорхой байгаа аж.

Судлаач “Тэд агшин зуур л мөхсөн. Ингээд тэр дороо булагдсан. Энэ бол  геологийн цаг хугацааны хувьд тодорхой мөч юм. Ердөө л өдөр, долоо хоног, хэдхэн сараар л хэмжигдэх зүйл. Харин хэдэн мянга, зуун жилээр яригдах асуудал биш. Нэг л мөчийн үйл явдал гэж үзэж болно” хэмээн тэмдэглэжээ.

Э.ЗАЯА

14 thoughts on “Динозавруудад амьд үлдэх ганц ч хором байгаагүй

  1. Verla 2017-08-19 16:47 at 16:47

    car insurance quotes
    [url=http://carxxinsurancexx.org/]cheap auto insurance[/url]
    cheapest car insurance
    cheap car insurance quotes

    Хариулах
  2. Polly 2017-08-19 19:16 at 19:16

    payday loans in missouri
    payday loans online
    payday loan vancouver

    Хариулах
  3. Зочин 2019-01-20 15:05 at 15:05

    Эх сурвалжаа бич. 15 км голчтой астеройд мөргөсөн бол импульс нь Хиросимагийн дэлбэрэлттэй харьцана гэж байхгүй. Орчуулга нь буруу болсон байх.

    Хариулах
  4. Маш гайхалтай ойлгомжгүй орчуулсан байна. 2019-01-20 23:02 at 23:02

    Маш гайхалтай ойлгомжгүй орчуулсан байна.

    Хариулах
  5. Нэргүй 2019-01-21 08:34 at 08:34

    oilgomjgui teneg zuil bna

    Хариулах
  6. ойлгосонгүй 2019-01-21 09:14 at 09:14

    10 тэрбум атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний байсан нь Хирошимад хаясан бөмбөгтэй дүйцэхүйц аж ???

    Хариулах
  7. Баагий 2019-01-21 09:38 at 09:38

    Худлаа онол байна аааа.Худал

    Хариулах
  8. Нэргүй 2019-01-21 10:56 at 10:56

    Орчуулагч болон энэ сайт 2 ажлаа гүйцэд хий!!!!!!!!!!!!!

    Хариулах
  9. Ganaa 2019-01-21 10:56 at 10:56

    Орчуулагч болон энэ сайт 2 ажлаа гүйцэд хий!!!!!!!!!!!!!

    Хариулах
  10. Нэргүй 2019-01-21 20:05 at 20:05

    Үнэхээр төгс ойлгомжгүй орчуулга ажээ.

    Хариулах
  11. Эрдэнэт хот 2019-01-21 20:30 at 20:30

    Тэр даруй үхээгүй, хүнс хоолгүйгээс болж үхсэн гэснээ амьд үлдэх боломжгүй агшин зуур мөхсөн. булагдсан гээд ойлгомжгүй байна. Яагаад харанхуй болсныг тайлбарлах хэрэгтэй

    Хариулах
  12. Нэргүй 2019-01-21 20:33 at 20:33

    mash muu orchuulga

    Хариулах
  13. монгол 2019-01-22 08:26 at 08:26

    Сэдэв маш гайхалтай, ойлгомжгүй бичсэн байна.

    Хариулах
  14. barklet 2019-01-22 10:16 at 10:16

    сайхан гарчигтай боловч уншаад дургүй хүрлээ

    Хариулах

Polly-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн