Засгийн газрын тогтоолоор Билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 15-ны өдрөөр тооцон ахмад настанд жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ.
“Насны хишиг”-ийг Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн, мөн хуулийн 12.3-т заасан дараах насны иргэд хүртэх юм. Үүнд:
65-69 настай ахмад настанд 50 мянга
70-79 настай бол 80 мянга
80-89 настай бол 150 мянга,
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно.
“Насны хишиг”-ийг 2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгож эхлэх бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг суулгажээ.