2020-01-31 15:011min00

Монгол Улсын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргалаа

250492-31012020-1580454604-509407675-hurelsuh

ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ. 3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.