УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгууль нийт 29 тойрогтой байх бөгөөд орон нутагт 20, нийслэлд 9 тойрог байх юм.
Мандатын хуваарилалтыг хийхдээ нийслэлд 24 орон нутагт 52 мандат байхаар болсон бөгөөд нийслэлээс дөрвөн мандатыг хасаж, орон нутагт нэмсэн юм. Тойрог, мандатын хуваарилалтыг хийхдээ хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан үзсэн байна.
- Дундговь, Говьсүмбэр аймгийн нэгтгэн сонгуулийн 6-р тойрог
- Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21-р тойрог
- Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22-р тойрог
- Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23-р тойрог
- Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27-р тойрог
- Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28-р тойргийг тус тус байгуулахаар болов.
Бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг, нэг тойрог байхаар зохицуулсан байна.
ТОЙРГИЙН ДУГААР, ТОЙРГИЙН ТӨВ, ТОЙРОГТ НОГДОХ МАНДАТЫН ТОО:
- Архангай – 3
- Баян-Өлгий – 3
- Баянхонгор – 3
- Булган – 2
- Говь-Алтай – 2
- Говьсүмбэр, Дорноговь – 2
- Дархан-Уул – 3
- Дорнод – 2
- Дундговь – 2
- Завхан – 2
- Орхон – 3
- Өвөрхангай – 4
- Өмнөговь – 2
- Сүхбаатар – 2
- Сэлэнгэ – 3
- Төв – 3
- Увс – 3
- Ховд – 2
- Хөвсгөл – 4
- Хэнтий – 3
- Баянзүрх, Налайх – 5
- Баянгол – 3
- Хан-Уул, Багахангай – 4
- Чингэлтэй – 3
- Сүхбаатар, Багануур – 3
- Сонгинохайрхан – 5