БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан ДЭМБ онц байдал зарласан билээ. Тэгвэл энэ асуудлаар ҮАБЗ өнөөдөр хуралдаж, урд хөрштэй хиллэдэг боомтуудыг хаах асуудлыг хэлэлцсэн байна.
Хил хаах асуудлаар Засгийн газар өнөөдөр хуралдаж УИХ-ын танилцуулга хийх юм. ЗГХЭГ-ын даргын өгсөн мэдээллээр хилийг хэсэгчлэн хаах юм байна. Өөрөөр хэлбэл, нүүрс, хүнсний тээвэрлэлт хэвээрээ, харин иргэдийн зорчих урсгалыг хязгаарлах гэнэ.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Тэрбээр “ҮАБЗ-өөр хуралдсан асуудлыг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Би хуралд оролцдоггүй. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний барааны тээвэрлэлт хэвээрээ.
Харин иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана. Энэ асуудлаар одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдах гэж байна. Олон орон халдварын бүсээс иргэдээ татаж байна. Манай улс ч иргэдээ татахаар ажиллаж байна” гэсэн юм.