Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрыг төлөөлөн УИХ-д коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй ажлаа танилцуулж байна.
Энэ үеэрээ Засгийн газар БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэдгийг хэллээ. Тэрээр “БНХАУ-д өвчин гарсантай холбоотойгоор тус улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Үүнийгээ дипломат шугамаар БНХАУ-ын талд мэдэгдэнэ.
Хүнд хэцүү цаг үед нь бололцооныхоо хэрээр тусламж үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Манай улс БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх юм байна.