2020-01-31 15:511min00

Ажилд бүртгүүлсэн иргэдээс 27 мянга нь ажилтай болсон байна

5c6a26ac83dc8

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 онд ажилгүй 87.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 64.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2019 онд нийт 33473 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлснээс 10878 иргэн нь ажилд зуучлагдан орсон байна.