Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэхэд дэлхийн ихэнх улс орнууд бэлтгэлгүй байгаа гэсэн үндэслэлээр ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) өчигдөр орой олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргажээ.
Шинэ коронавирусын улмаас Хятадад амиа алдсан хүний тоо 213-т хүрч, дэлхийн хэмжээнд нийт тохиолдол хурдацтай нэмэгдэж байна.
Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус энэ шийдвэрээ Хятад улс халдварыг тогтоон барьж чадах эсэхэд итгэхгүй байгаа гэсэн үг биш, харин эрүүл мэндийн систем сул хөгжсөн улс орнууд хамгаалах чадваргүй байгаатай холбоотой гаргасан гэж тайлбарласан байна.
Эх сурвалж: reuters.com