МИАТ ТӨХК коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан БНХАУ-ын Бээжин болон Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцалсан байна.
Монголын иргэний агаарын тээвэр компани урд хөршийн Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконгийн чиглэлд 2, 3 дугаар сард нийт 8 нислэг цуцалсан бөгөөд бусад нислэг нь хэвийн үргэлжлэх юм байна.
Тодруулбал, Бээжин хот руу хийгдэх байсан хоёрдугаар сарын 3, 5, 7, 9, 11, 12, 14, 17, 19, 29-ний өдрийн ОМ223\224, Хонконг руу нисэх нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон мөн сарын 3, 24, гуравдугаар сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аялал цуцлагджээ. Түүнчлэн нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байгаа аж.