МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвшихээр боллоо. Тус намын шийдвэр гаргах байгууллага хуралдан УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, “Дорнын зам” компанийн захирал Энхжаргал нарын нэрийг дэвшүүлжээ. Өнөөдрийн хурал дээр нэр дэвшигчид нь тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Үүний дараа санал хураалт явуулж С.Ганбатаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авлаа.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо ням гаригийн (2017.05.14) оройноос хойш тасралтгүй хуралдсан. Ням гаригийн шөнө Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар, инженер Н.Нацагням, Гавьяат хуульч С.Нарангэрэл, МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж нарын нэр яригдаж байсан. Харин даваа гаригт Гавьяат хуульч С.Нарангэрэл сонгуульд нэр дэвшүүлэх хүсэлтээ намын удирдлагадаа хүргүүлсэн байв.
Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших гэж байгаа хүмүүсээ сонгуулийн зардлаа өөрөө хариуцах, дээрээс нь тодорхой хэмжээний “татаас” өгөх болзол тавьсан нь яригдаж байгаа хүмүүс эхнээсээ саналаа татаж авахаас аргагүй байдалд оруулж эхэлсэн бололтой. С.Нарангэрэлийн хувьд “энэ хэмжээний мөнгийг гаргаж амжихгүй” гэдгээ мэдэгдээд нэрээ татсан байна.
Өнөөдөр (2017.05.16) МАХН-аас нэр дэвших хүмүүсийн нэр бага зэрэг өөрчлөгдсөн байв. Тэд бол УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, “Дорнын зам” компанийн захирал Энхжаргал нар. МАХН нөхөн нэр дэвшүүлж байгаа хүнийхээ баримт материалыг маргааш буюу тавдугаар сарын 17-нд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм.
25 comments
Бусад дэвшигчид хулгарууд хэтэвч зузаан дэмжигчид нь язарцан энэ нам ядуу төрийн дарамт хавчлага байнга дэмжигчид нь жирийн олон түмэн хоногийн бор хоолтой тэгэхээр сонгуулийн зардлаа өөрөө босгохоос өөр яах уу
С.ГАНБААТАРЫГ ДЭМЖИЦГЭЭЕ.
Hutsdag haltar ganbaataraar chi yaadin
Дэмжинээ дэмжинэ
Sharavdorj n deer dee buuritai suuritai
Нарангэрэл нь эрдэмтэй юм даа. Популистаас популист руу ч болих уу даа
Нам нам дамжсан, боловсролгүй, шоучин Ганбаатарыг сонгохгүй нь мэдээж. Дарханыхан УИХ-д ганц сонгоод тарыг нь танисан. Харин АН-ын саналаас жаахан хуваах байх даа.
Боловсрол яривал 3-уулаа яг адилхан. Харин Ганбаатар бол цэвэрхэн.Еронхийлэгч нь бодовсролтой туслахуудтай л байх естой.Оороо бол сэтгэлтэй, шуналгуй, хулгай хийдэггуй л байх естой.
Ганбаатарыг бүрэн дэмжиж бна. Амжилт хүсье!
Худалч хүнийг худалч, хулгайчууд л дэмжинэ ! Монгол улс ингэтлээ доройтох гэждээ ! ХҮН намыг хүрздэж алсан МАН-аас шан харамжаа авсан. МАХН-ын тооноор орж машиндах нь дээ !
Mongol uls iim hungvidtsimu Ganbaatar shvv bvgd sonoj bga shatanda oroosoi
demjine
ganbaatar bolhod ydaj gazar zaraagui tusviin mungu tsohioguiner tsever jiriin lneg mongol zaluu neg udaa demjihed yaadgiin
ЭНЭ ЗАЛУУ МАНАН-Н БУЛХАЙГ ИЛЧИЛЖ. . . ОЮУ ТОЛГОЙ БОНДЫН ЛУЙВАРЫГ ИЛ БОЛГОЖ БАЙСАН ЭГЭЛ ЭХ ОРОНЧ ШҮҮ. . . . ЭЛДЭВ НЭР ХОЧ ПОП ГЭДГИЙГ ОДОО МАРТ. . . УЛС ОРОН ЧИНЬ ОЛИГАРХИУДЫН ГАРТ ДУУСЛААА. . . ТЭНЭГ МОНГОЛЧУУДАА
Яг үнэн хэллээ чи Ганбаатар л МАНАНг сарниаж чадна өөр хэн ч байхгүй
Энэ бол тоглоом байхаа. Энхбаяр энхболдотой тохироод их монго авсан байх.
Ganbaatariig demjii mongolcbuudaa eh oronch huu shuu zow hun zow songolt hiieee
Ganbaatar bol chadaxgui buruu songolt xiij gedgee udaxgui medne dee
Ymaa Ch gesem had No huchniig surj ZORIGTOI surj zogson hun heregtei bn.Ganbaatart I then bn
Ģanbaatarig had No Har huchniig Estes surj zogson
ZORIGTOI Sabin hun baigaarai gen bid husen bn
Ганбаатар ядаж шударга, муу юмтай холбогдоогүй, харин үнэнийг хэлж ярьж ирснээс зарим шударга бус хүмүүсийн дургүйг хүргэдэг байх.
Энэ залуу хоног хоногоор л нэр төрөө шавартай хутгах юмаа.
зайлаа бүгд хужаагийн боолууд
Ганбаатарыгаа дэмжье
ganbaag dahiad naaduul jini luivraar hiij cyadlaa