Коронавирус эмч нарын хувьд нэр алдраа нэмэх, эр зоригоо шалгах шалгуур гэж бодсон зарим нэг нөхөд Монголд байна гэж бодохоор гутармаар ч юм шиг.

Монголын хувьд Коронавирусээс илүүтэй Уушигны хатгалгаа, H3N2 вирус хүмүүсийн амийг авч одоод байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас гашуун мэдээллийг саяхан бидэнд дуулгасан. 2019 оны байдлаар уушигны хатгалгаагаар 78 мянга гаруй хүн өвчилж, 400 гаруй хүн нас барчихжээ.

Тэгвэл Монголчуудын амь насанд, хүүхэд багачуудын амь насанд заналхийлээд байгаа энэхүү асуудалд Ж.Амарсанаа хэрхэн яаж анхаарч, сайн дурын ямар ажил хийв.

Хэн нэгэн нь сайн дураараа хаашаагаа явах нь тухайн хүний эрх… Гэхдээ фэйсбүүктээ ийнхүү явах болсоноо тайлбарлаж буй өнгө аяс нь зөвхөн алдар нэрийг олж, олон улсад сайхан харагдах гэсэн дүр эсгэлт мэт харагдах нь өрөвдөлтэй.

Анагаах ухааны доктор Ж.Амарсанаагийн бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.
“2020 сарын 02-р сарын 02-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. “2019-nCoV вирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбогдоно уу? хэмээн бусдыгаа уриалахын зэрэгцээ бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа юм. Харин тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараараа хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах нь чухал юм” гэжээ.

Мөн тэрбээр БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын давцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчилэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.

Хэрэв Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусын халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно. Мэдээж ийм тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ” хэмээн бичжээ.

Монголдоо дэгдээд байгаа томуугийн дэгдэлтийг барьж дийлэхгүй байгаа эмч нар Уханьд очиж нэр алдраа дуурсгаад эх орондоо ирэх юм биз дээ.

Б.ИРЭЭДҮЙ

By updown

4 thoughts on ““Уушигны хатгаа туссан иргэдээ эмчилнэ” гэж хэлээгүй Ж.Амарсанаа Уханьд очно гэж попров”
  1. Энэ мэдээг бичсэн хүн их атаархуу хүн юм боловуу, Амарсанаа гэдэг эмчийн санааг “онцгойгоор” тайлбарлажээ.

  2. baatar boloh geed ydchah ym.ehleed mongolchuudiihaa uushignii hatgaag emchleh arga charga bodoj oluul jinhene baatar boloh bhaa.poprood bh bololtoi.nogoo huwiin emneleg ni hudlaa virus toolson gee bizdee.tegeed korona chirch irj tor zasagt lai boloh gej bgan

  3. Сайн уу
    Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
    Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
    Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
    Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
    Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
    Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com

    Бид танд талархаж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн