Өнөөдөр үдээс өмнө МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас хөөх шийдвэрийг гаргажээ. Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлж хэргийг шалгах асуудал УИХ дээр өрнөж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс татгалзах асуудлыг дэмжсэн бол өчигдөр хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Н.Номтойбаярыг гишүүнээс татгалзах шаардлагагүй гэж үзсэн байгаа.
Н.Номтойбаярыг
- Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй
2. Өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн ордонд нас барсан Г.Батхүү агсны хэрэг дээр худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй
3. Хэвлэлийн хурал дээр хэлсэн үгтэй нь холбогдуулан шалгана гэсэн үндэслэлээр Улсын Ерөнхий Прокурор гишүүний эрхийг нь түтгэлзүүлэн шалгах шаардлагатай гэсэн хүсэлтийг УИХ-ын илгээгээд байсан юм. Энэ асуудал УИХ дээр хэлэлцэгдэх үед түүний зодооны бичлэг дэлгэгдсэн нь олон нийтийн сүлжээнд өргөн хүрээтэй тараагдсан. Удаа дараа асуудал дэгдээж, намын нэр хүндэд сөрөг нөлөөлөхүйц үйлдэл гаргаж байгаа нь Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнээс хасах үндэслэл болж өгсөн гэнэ.
УИХ дотор Н.Номтойбаярыг цээжээрээ хамгаалж үлдэх хэсэг байгаа аж. М.Энхболдын тэргүүлдэг, олны МАНАН мафи хэмээн нэрлэсэн малгай дор багтагсад Н.Номтойбаярыг хамгаалж байна гэсэн яриа ч гарсан байна.
Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Н.Номтойбаярыг авч үлдэх саналыг Лу.Болд, Ш.Раднаасэд, Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Б.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар өгсөн талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Тэд Н.Номтойбаярыг Байнгын хороон дээр хамгаалж үлдсэн ч маргааш УИХ-ын чуулган дээр асуудлыг хаалттай хэлэлцэх гэж байна.