2020-01-29 13:221min01

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төсөл санаачилжээ

fa024c053d0884ff17af3495e1dfc090

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өндөр настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилжээ.

Хуулийн төслийн хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж нэмэгдэх юм байна. Уг хуулийн үйлчлэлд 500 мянган төгрөгнөөс доош бүрэн тэтгэвэр авч байгаа ахмад настнууд болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэд хамрагдах боломжтой гэнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552 тэрбум 772.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах юм.