Нэгдүгээр сарын 1-3-ны хооронд Хонконг руу яваад ирсэн 46 настай иргэн Архангай аймгийн эмнэлгээс ХӨСҮТ-д хүргэгдэн эмчилэгдэж байна. Хонконг руу явснаас хойш 20 гаруй хоногийн дараа халуурсан иргэнийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилж, ХӨСҮТ албан ёсны шинжилгээний хариугаа гаргажээ.
72 цагийн дараа буюу өнөөдөр гарсан шинжилгээний хариу “A хүрээний Н3N2 вирүсээр үүсгэгдсэн энгийн томуу” гэж гарсан байна. Өвчтний биеийн байдал сайжран эдгэрч байгаа юм байна.