2019-nCoV” шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа дэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-аас АНУ руу үйлдэх бүх нислэгт түр хугацаагаар хориг тавих боломжийг АНУ-ын Засаг захиргаа авч хэлэлцэж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Америкийн томоохон агаарын тээврийн компаниудын төлөөлөгчдийг Цагаан ордонд дуудаж, БНХАУ-аас хийх бүх нислэгт хориг тавих хувилбарыг танилцуулсан байна. Америкийн “United Airlines” компани нь АНУ-БНХАУ хооронд нислэг үйлддэг хамгийн том компани бөгөөд Хонконг, эх газрын Хятад руу өдөрт хэдэн арван удаа нислэг үйлддэг байна.
АНУ-д шинэ төрлийн уушгины хатгалгааны 5 тохиолдол бүртгэгдээд байгаа тухай Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв өмнө нь мэдээлсэн билээ.