“Оюу толгой”-н ТУЗ-тай холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өгөв. Өнөөдөр Засгийн газраас “Оюу толгой”-н Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөж, тавих шийдвэр гарлаа. Энэ бол маш чухал шийдвэр гэж бодож байна.
Төлөөлж байгаа хүмүүс тодорхой шалгууртай байх ёстой. Тухайлбал, санхүү, хууль, уул уурхайн чиглэлийн хүмүүс байх бөгөөд эдгээр хүмүүст хэлний мэдлэгтэй байх, эдийн засгийн өндөр боловсролтой байх, хууль эрх зүйн талаар олон улсын хэмжээнд ажиллаж байсан туршилгатай байх гэх мэт шалгуурууд тавина.
Яагаад гэвэл “Оюу толгой” өөрөө хуулийн этгээд учраас компанийнхаа дүрэм журмаар явах ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө яриад асуудлаа шийдэх хэрэгтэй. Тогтоол хүчин төгөлдөр болонгуут хэрэгжиж эхэлнэ гэлээ.