Өчигдөр орой 2020/01/27 манай улс Япон улсаас коронавирусийг оношлох 200 оношлуур хүлээн авчээ. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Шинэ төрлийн коронавирусийг БНХАУ-ын эрдэмтэд 20 орчим хоногийн дотор ялгаж, тогтоосон. Тэд мэдээллээ ДЭМБ болон бусад улстай нээлттэй хуваалцан Японы эрдэмтэд бас оношлуур гаргаж авсан.
Манай улс Японд үйлдвэрлэсэн 200 оношлуурыг хүлээн авлаа. Цаашид оношлуур нэмж авна. Түүнчлэн БНХАУ-д үйлдвэрлэсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байгаа.
Манайх оношлууртай болсноор өчигдөр Хонконгоос буусан халуурсан өвчтөнүүдээс шинжилгээний сорьц аван хариу нь өнөөдөр урьдчилсан байдлаар гарах боломжтой болж байгаа” гэв.