БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэл бий болсон. Үүнээс үүдэн
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнээс тодруулахад, “Урд хөршид коронавирусийн халдвар гарсантай холбоотой хүнсээ нөөцлөх гэсэн маш олон тооны иргэн “Хүчит шонхор” болон “Наран туул – 2” захаар үйлчлүүлж байна.
Үүнээс үүдэн замын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсч дээрх захуудын зогсоол дүүрсэн. Иймд Тээврийн цагдаагийн албанаас найман цагдаа зохицуулагч, гурван автомашинтай өнөөдрийн 08:00 цагаас эхлэн “Хүчит шонхор” захын хоёр чигийн автозамыг автомашинуудын хөдөлгөөн сийрэг болтол урдаасаа хойш нэг чигийн урсгалд оруулах зохицуулалт хийж байна” гэв.