Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 3,000-д хүрч, нас барагсдын тоо 82 болсон тухай “BBC” агентлаг мэдээлэв. Эдгээр 82 хүний 76 нь халдварын голомт болох Хятадын Хүбэй мужид нас барсан бөгөөд 461 хүний биеийн байдал хүнд байна. Сэжигтэй тохиолдлын тоо 5,794 болсон бол 51 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Шинэ коронавирусийн халдварын тохиолдол Канад, Шри-Ланка, Герман улсуудад нэмж бүртгэгдсэн бөгөөд нийт 16 улсын 60 орчим иргэн халдвар авсан нь тогтоогджээ.

Өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор Хятадад сар шинийн баярын амралтын өдрүүдийг хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл 3 хоногоор хойшлуулаад байна. Мөн Шанхайд хоёрдугаар сарын 10-ныг хүртэл эмийн сан, супермаркет, эрүүл мэндийн байгууллагуудаас бусад бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Халдварын голомт болох Ухань хотоос сүүлийн дөрвөн хоногт ганц ч хүнийг гаргаагүй аж. Хүбэй мужид хязгаарлалт тогтоохоос өмнө 5000 орчим хүн тус хотоос гарсан тул иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулав. Коронавирусийн халдвар нууц үедээ /7-14 хоног/ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхдаа ч хүмүүст халдварласаар байгааг Хятадын эрх баригчид сэрэмжлүүлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр одоогоор коронавирусийн халдвар:

  • Тайландад 8
  • АНУ, Австрали, Сингапурт тус бүр 5
  • Тайван, Малайз, Өмнөд Солонгост тус бүр 4
  • Францад 3, Японд 3
  • Вьетнамд 2
  • Непал, Канад, Камбож, Шри-Ланка, Герман улсад тус бүр 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Go Go.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн