Монгол Улс 2019 онд нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 7.6 тэрбум америк доллар, импорт 6.1 тэрбум америк долларт хүрлээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.6 (6.7хувь) сая америк доллар, үүнээс экспорт 608.0(8.7хувь) сая америк доллароор, импорт 252.6 (8.0хувь) сая америк доллароор тус тус өсжээ.