Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгааллаа.

Энэ тухай тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнийн 04:20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн нутагт оршин суух иргэний байшин шатаж, гал түймэр гарч байхыг харсан ТЕГ-ын Сэлэнгэ аймаг дахь газрын хоёр алба хаагч цаг алдалгүй ажиллаж, бага насны хоёр хүүхдийг ээжийнх нь хамт аварч амь насыг нь хамгаалжээ. Улмаар галын аюул зэргэлдээх айлын байшин руу дамжин тархахаас өмнө Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн