Засгийн газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх асуудлаар хуралдаж байна
2020-01-26 12:001min

Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар яг одоо хуралдаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Хуралдаанд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, дэд сайд болон нийслэлийн Засаг дарга оролцож, холбогдох асуудлаар хэлэлцэх юм.