2020-01-25 10:201min00

Ажлын байрны сонгон шалгаруулалтад урьжээ

200125 ontsgoi

Онцгой байдлын ерөнхий газраас дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Үүнд:

Нисдэг тэрэгний нисгэгч
Агаарын хөлгийн инженер, техникийн ажилтан

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

Өргөдөл
Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
4х6 хэмжээний 4 хувь цээж зураг
Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
Өөрийн товч танилцуулга
Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР