2020 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж хөндийгөөр 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.