УИХ дахь МАН-ын бүлгийн хурал түр завсарлалаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн товч мэдээлэл өглөө.
Энэ хурал дээр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх үндэслэлээ танилцуулжээ.
МАН-ын бүлэг түр завсарласан байдалтай байна. эцсийн шийд гараагүй, түр завсарласан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой асуудал нууцлалын зэрэглэлтэй орж ирсэн. Энэ асуудлаар мөн Халдашгүй байдлын дэд хороо нууцаар хуралдана” гэж Д.Тогтохсүрэн хэллээ. Хуралд оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих гэсэн саналаа хэлсэн байна.