Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ДЭМБ-аас өгсөн мэдээллээр вирусийн үүсэл тодорхойгүй бөгөөд урьдчилсан байдлаар могой, минж, дорго, сарьсан багваахайнаас үүдэлтэй байж магадгүй гэж таамаглаж байна.
Эл коронавирусийн халдвар авсан үед томуу, томуу төст өвчинтэй адил шинж тэмдэг илэрч байгаа. Манай лаборатори 21 төрлийн вирусийг илрүүлсэн. Халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа хүмүүсээс шинжилгээ аваад 21 төрлийн вирусээс аль нэг нь илэрвэл шинэ төрлийн коронавирусийн халдвартай биш гэж үзэж байна. ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа нэг хүний шинжилгээний хариу өнөөдөр гарна.
Хилээр орж ирж байгаа хүмүүс халуурч байвал шууд тусгаарлаж, шинжилгээний хариугаар үгүйсгэгдвэл эмнэлгээс гаргана. Халдварын тохиолдол гарвал тусгаарлахаар ХӨСҮТ-д 50 ортой тасаг бэлдсэн.
Өнөөдрөөс эхлэн өдөр бүр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ хамтраад маш хурдацтай өөрчлөгдөж байгаа өвчлөлийн явцын талаар мэдээлэл өгөх шийдэлд хүрээд байна” гэсэн мэдээлэл өглөө.
1 comment
uyn 50 be. jijig tolgoi. xil melee xaaldaa. 50 or yrij bxaar. Khicheel xaalaach gex shig. Xugshid ylgadag shig uvching ylgax ni l de