УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авч, хуралдахаар болсон. МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг” хэлэлцэхээр ийнхүү хуралдаж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЦЕГ-ын дарга Баатаржав генералд гомдол гаргасан тухайгаа хэлээд, тэрхүү гомдлоо хэвлэлийнхэнд танилцууллаа.
Тэрбээр “Би хууль зөрчөөгүй учраас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй. Өөрийнхөө нүдийг хөхөрсөн асуудлын талаар тайлбар хэлье. Энэ асуудалд миний буруутай үйлдэл байсан. Гэхдээ залуу хүний ирээдүйг бодоод мөн тагнуулын байгууллагад аавтай нь мөр зэрэгцэн ажиллаж байсны хувиар ямар нэгэн гомдол, санал гаргахгүй” гэв.