Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр орой эх орондоо ирнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-нд Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцлоо. Тэрбээр өнөө орой 11:00 цагт эх орондоо ирнэ.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүний зэрэгцээ Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон зарим компанийн удирдлагатай уулзсан байна.