Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-д хүргүүлсэн байгаа. Үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр холбогдсон шинэ шинэ мэдээллүүд нийгэмд түгсээр байна.
Түүний нэг нь Н.Номтойбаярын зодоон хийж буй бичлэг цацагдсан. УИХ-ын гишүүний маргаан үүсгэсэн газрын камерын бичлэг олон нийтийн сүлжээнд хоёр хуваагдан гарав. Эмгэнэлт явдлаас хойш удтал дуугүй байсан Г.Батхүү агсаны хүүхдүүд өчигдөр (2020.01.22) хэвлэлд хандан өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Тэд мэдээлэл хийхдээ аавынх нь үхлийг харсан гэх “гэрчийн мессеж”-ийг олон нийтэд дэлгээд байна. Энэхүү мессежтэй холбоотойгоор дуулианы эзэн Н.Номтойбаяр гишүүн твиттер хуудсандаа “АПУ-гийн NTV ийм “кино” зохиол бичээд Ундралжаргалт нь хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар одоо өгнө гээд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдэээллийн төвийн дарга Б.Баатархүүд хандан “@BuBaatarkhuu цагдаа хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна” хэмээжээ.
Харин сэтгүүлч Ундрахжаргалт “Энэ хүн яагаад өөртэйгөө холбож бодоод байна.Би л лав нэр ус зарлаагүй шүү!” хэмээн жиргэжээ.
Гэрчийн мессежийг нарийн сайн ажиглавал, эзэн нь сэтгүүлч эсвэл зураглаач болж таараад байгаа. Мөн мессежний агуулга нь логикийн хувьд уялдаа холбоогүй байгаа нь нийгэмд харултгүй асуулт үүсгэж эхлэв.
Хүүхдүүдийнх нь ярьж байгаагаар гэрч гэгдсэн мессежийн эзэн хэрэг явдлын дараа энэ мессежийг Г.Батхүү агсны ар гэрийнхэн рүү илгээсэн гэнэ.
…13 хан секунтыг тайлбарлаад байхаар ч их биш, бүх юм маш товч тодорхой. Би гар утсандаа мэргэжлийн хөл хийгээд сурвалжлагаа хийдэг. Тэр орой өдөр хийсэн сурвалжлагийнхаа тоймыг бичих санаатай цонхны тавцан дээр утсаа байрлуулаад байж байтал хөлний маань цэнэг дуусч байгаа дохио өгөхөөр нь баганы хажууд газар тавьж байсан цүнхнээсээ запас зай авах гээд суугаад ухаж байтал гэнэт
“Чи муу п… зүгээр л намайг ингээд доромжлоод гарна гэж бодоо юу гээд хэн нэгэн чанга дуугарахаар нь хальт өнгийгөөд баганын араас харсан чинь алуурчин маш хүчтэй дагз руу нь цохиод авсан. Талийгаач урагшаа нэг алхангаа, хойшоо эргэж харах гэснээ доошоо унасан. Унангуут нь алуурчин шууд буцаад гүйсэн. Тэгэхээр нь би доошоо буух гэж байгаа юм болов уу гээд давцан дээрээс утсаа аваад араас нь гүйсэн.
Тэгсэн чинь гэнэт өөдөөс гараад ирсэн. Би бантсандаа юу ч болоогүй царайлахыг хичээгээд зөрөөд буусан. Доошоо бууж талийгаачийг харья гэж бодсон ч …
Угаасаа үйл явдал нь 13-хан секунт үргэлжилнэ. Бичлэг нь эхнээсээ л хэн цохиж унагасныг харж болох учир үзүүлж болохгүй. Эхний 1 секунтээс л бүх зүйл тодорхой учир… Мөн талийгаач түлхүүлж унаагүй, араас нь дагз руу нь хүчтэй цохисон. Ухаан алдахдаа доош унасан.
Энэ бол Г.Батхүү агсны хүүхдүүдийн ярьж буй, тэдэнд ирсэн гэх мессеж. Энэ мэдээллийн эзэн нь сэтгүүлч эсвэл зураглаач. Гэхдээ лайваар төрөлжсөн сурвалжлага хийдэг эсвэл ТВ-ийн сэтгүүлч, зураглаач болж таарч буй. Энэ нь мессежд өгүүлсэн “Тэр орой өдөр хийсэн сурвалжлагийнхаа тоймыг бичих санаатай цонхны тавцан дээр утсаа байрлуулаад байж байтал хөлний маань цэнэг дуусч…” гэсэн мөрүүдээс харагдаж байгаа.
Г.Батхүү агсан Төрийн ордны 2 давхарын гонхноос унасан гэдэг. Энэ гонхонд ойр ганцхан цонх бий. Баруун тийшээ харсан коридорын ганц цонхны давцан дээр гэрч гэх мессежийн эзэн этгээд ажилдаа ашигладаг утсаа суурилуулсан байх нь. Цонхны наана таримал цэцэг, хүмүүс түр амрахад зориулсан дундаа ширээтэй 2 сандал гэх мэт эд зүйл байрласан байдаг.
Цонхны давцангаас ширээ сандал эгнүүлэн тавьсан тусгаарлагдсан ханын буланг тойрохын тулд, ордны нарийн коридорь хүртэл ойролцоогоор 2 метр зай бий. Давцан дээр тавьсан бичлэг хийх төхөөрөмж гонхоны дэргэд болж байгаа үйл явдал болон тэнд зогсох хүний дуу авиаг бичиж амжина уу гэхээс биш дүрсийг бичих боломжгүй. Энд үзэгдэх орчин хязгаарлагдмал гэдгийг Төрийн ордноос сурвалжлага хийдэг хүмүүс гадарлана.
Гэрч гэгдсэн мессежийн эзэн утсаа барьж гүйсэн гэх. Гэхдээ Г.Батхүү агсны хүүхдүүд энэ гэрчийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Ямартай ч олон нийтийн сүлжээнийхэн мөн хэвлэлийнхэн хүний амь настай холботой хэргийн гэрч болсон этгээдийг дотроосоо битүүхэн хайгаад эхэлжээ.
4 comments
Аливаа юмыг үргэлж хар бараан талаас нь хардаг бүлэг нийгмийн давхарга үүссэн байна.
Ер нь л маасаа хар бараан юм ярьдаг болсон байна
Луйварчдаасаа салаагүй цагт Монгол…..
Урдах урдхаал чанартай сайн хийвэл болоо юм биш үү