Зээлгүй ахмадуудын түр хорооноос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ. Зээлийн хүүг нь тэглэсэн ахмадуудтайгаа бид барьцаагүй шүү гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Хамгийн чухал нь баялгийн тэгш хуваарилалт хийж бүх ахмадууддаа сар шинийн баяраас өмнө гурван сая төгрөг өгөхийг шаардаж байгаагаа илэхийлэв.
Энэ түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар “Түр хороо байгуулагдаад 10 хонож байна. Төрийн гурван өндөрлөгт бид бүхэн санал хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй. Иймээс одоо шаардлага хүргүүлж байгаа юм.
Өнөөдөр Монголын төр ахмадуудаа сонсох чихгүй болсон байна. Ахмадуудынхаа төлөө халамж, хайр хишгээ хүртээж чадахгүй байгаад бид гомдож байна. Бүх ахмадууддаа тус бүр гурван сая төгрөгийг бэлнээр олгохыг шаардаж байна” гэв.
Мөн түүнчлэн Монгол Улсад 421 мянган ахмад настан байдаг. Үүнээс 1-6 сая төгрөг хүртэлх зээлтэй 150 мянга гаруй ахмад, зээл аваагүй 194 мянган ахмад бий. Төр засгийн судалгаа, зохион байгуулалт туйлийн хангалтгүй байна. Тэр дундаа Сангийн яам тоогоо бодож чаддаггүй хүн шиг маш муу байна.
Байгалийн баялгийг хувааж байгаа юм бол Монголын бүх ахмадуудад ижил, тэгш олго. Ваучер гэдэг бол бидний санаанд багтахгүй, хүрэхгүй, хэрэг ч үгүй зүйл. Бид ягаан ногоон тасалбар гэж хулхидуулаад эзэмшиж чадахгүй хүмүүс зөндөө гарсан” гэлээ.
1 comment
Demjij bn