УИХ дахь намын бүлгүүдийн дарга, удирдлагууд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлэг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд “Үндэсний зөвшилцөл” сэдвээр болж байна. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах бэ гэх асуудлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлөөс хоёр үе шаттайгаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ерөнхий саналыг нь УИХ-д өргөн барьсан байгаа” гэлээ.
Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар манай нам бусад улстөрийн намуудын санал, хүсэлтийг сонсох, зөв чигч байдлаар өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна хэмээн тодотголоо. Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, санал асуулгын дүнгийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн мэдээллийг сонсч байна. Нээлттэй хэлэлцүүгийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хурлыг хааж үг хэлэх аж.