“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ :
– Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тогтоол гарч хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг бүгдийг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох асуудлуудыг миний бие хэлсэн.
Мөн жил бүр “Эко-Алтан Заамар” эрдэнэт хүний амь насаар туг тахиад байх уу, МХЕГ энэ асуудал дээр анхаарлаа хандуулж, БОАЖЯ-ны дүгнэлтээ гаргавал “Эко-Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна. Тэр жил болгон гурав, дөрвөн хүний амь насыг хохироодог яадаг уурхай вэ. Ийм зүйл хэрхэвч байх ёсгүй. Бид нар шууд цуцалчихаар шүүхдээд, үндэслэлгүй цуцаллаа гэнэ. Ер нь бүх буруугаа уул уурхайн яам руу чихээд байж болохгүй гэлээ.