УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын санал УИХ дээр ирээд цөөнгүй хонож байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой ч таван гишүүний нэг нь гадаадад томилолттой яваа тул тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр асуудлыг Дэд хорооны хурлаар нээлттэй хэлэлцэх, хуулийн байгууллагын удирдлагуудыг оролцуулах хүсэлтийг тус дэд хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид гаргасан.
Харин Ц.Нямдорж “Н.Номтойбаяртай холбоотой асуудлыг энэ долоо хоногт шийднэ. УЕП-оос нууцын зэрэглэлтэй бичиг ирүүлсэн учраас Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Прокурорын бичигт
- Сайд байхдаа хийсэн ажилтай нь холбогдолтой
- Төрийн ордонд Г.Батхүү агсан нас барсан асуудалтай холбоотойгоор Н.Номтойбаяр худал мэдүүлэг өгсөн,
- Хэвлэлд мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр УЕП-оос санал ирүүлсэн гэлээ.