Цагдаагийн ерөнхий газар алба хаагчдаа орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны “Хууль сахиулагч-1” хотхоныг барьж эхэлсэн. Энэ барилгын “А” блок болох 61 айлын орон сууц 2019 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орж, шинэ байрны түлхүүрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч байсан билээ.
Тэгвэл өнөөдөр тус орон сууцыг барьж байгаа “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун хэвлэлийн хурал хийж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нарын хүмүүс тэрбумын үнэтэй байр үнэгүй авна, авлига өг хэмээн дарамтлах болсон талаар мэдээлэл хийв.
Бавгар ХХК-ийг Х.Оюуны ээж үүсгэн байгуулсан. Гэвч гэнэтийн ослоор нас барсан учраас энэ ажлыг Х.Оюун үргэлжлүүлэн хийх болсон гэнэ. Цагдаагийн хурандаа нар барилгын гүйцэтгэгч компанийн захирлаас авлига нэхэхдээ “Танай ээжтэй чинь ярьсан, энэ мөнгийг өг. Хэрвээ мөнгө өгөхгүй гэвэл танай компанийг дампууруулна” хэмээн сүрдүүлдэг талаар ч мөн ярив.
Барилга барихын тулд МХЕГ-аас эхлээд тусгай зөвшөөрөл өгдөг олон төрийн байгууллагатай харьцдаг. Тэр болгонд албан хаагчдыг хоолонд оруулах, мөнгө өгөх тохиолдол гарч байна. Яагаад ийм зүйлийг шалгадаггүй юм бэ хэмээн ярьсан Х.Оюуныг Шударга иргэдийн нэгдсэн хөдөлгөөн хэмээн ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт дагалдан явж байна.
Тэд баримтаа АТГ-д хүргүүлнэ хэмээн онцолж байна. Энэ мэдээлэл нь Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээсэн Цагдаагийн байгууллагын нэр хүнд унахад ихээхэн нөлөөлөхөөр харагдаж байна. Иргэн худал мэдээлэл хийсэн үү, Цагдаагийн алба хаагч үнэхээр авлига нэхсэн үү гэсэн маргаантай асуудлыг шалгаж, ЦЕГ албан ёсны тайлбар өгөхгүй бол иргэд, олон нийтийн дунд нэр хүнд нь унах эгзэгтэй мэдээлэл нийгэмд түгэв.
4 comments
Цагдаа бол улаан луйварчид шүү
ЦАГДАА БОЛ ДЭЭРЭМЧИН ДАРАНГУЙЛАГЧ ЯДУУ ЦАГДААГИИН ДАРГА ХАРСАН УУ МЭДЭХ ҮҮ ЦАЛИНГААРАА АМЬДАРДАГ ЦАГДААГИИН ЭРХ МЭДЭЛТЭН БАЙХГҮЙ ШҮҮ.БҮГД НЭГ ИХ ЗАНТАЙ ДЭЭРЭНГҮЙ ХОГЫН ШААРНУУД БАЙДАГ.
Хууль сахиулахын хотхоны зургийг Гэрэгэ дизайн ХХК зурж байсан. Хурандаа Цогтбаяр чинь 10 хувиа бүр аваад сурчихсан авилгалч. Төсвийн сая хүрэхгүй цалингаар баян тансаг амьдарна гэдэг чинь угаасаа авилгалаар амьдарч байгаа гэсэн үг биз дээ. Мөнгө нэхсэн нь үнэн үнэн
Хурандаа нар л гээд байх
юм яг нэр устай нь хэлээчээ. Бүгдийг нь айлгаж байгаад мултрах гээд байгаа юм уу. Эсвэл нөгөө нөхрөөсөө нэрийг чинь хэлэхгүы шнж байж буцааж юм салгах гээд байгаа юм уу