“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 545,481,514.8 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 51 компанийн 6,718,763 ширхэг хувьцаа 545,481,514.8 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 5,750,982 | 266,219,309 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 39,382 | 64,655,752 |
3 | INV | ИНВЕСКОР ББСБ | 13,448 | 35,197,902 |
4 | MFC | МОНОС ХҮНС | 307,502 | 21,420,946 |
5 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 125,397 | 18,875,432 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | МИРЭ ЭССЕТ СЕКЮРИТИЗ МОНГОЛ ХХК | 11,019,092 | 522,061,809 |
2 | MNET | АРД СЕКЮРИТИЗ ХХК | 468,660 | 137,784,955 |
3 | GLMT | ГОЛОМТ КАПИТАЛ ХХК | 482,715 | 80,007,517 |
4 | BDSC | БИ ДИ СЕК ХК | 122,240 | 51,507,208 |
5 | TDB | ТИ ДИ БИ КАПИТАЛ ХХК | 362,718 | 45,658,721 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. Багцын арилжаа:
2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрүүдэд багцын арилжаагаар 5,376,345 ширхэг үнэт цаасыг 250,000,042.5 төгрөгөөр арилжаалсан байна.
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | Лэндмн ББСБ | 5,376,345 | 250,000,043 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2020 оны 1 дүээр сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,664,137,088,269 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19100.15 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.77 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ