Дөрвөн ээлжээр хичээллэж байсан 133-р сургууль хоёр ээлж рүү шилжлээ. Ингэснээр нийслэлийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болж байна. Одоо тус сургуулийнхны өмнө хичээлийн агуулгын хоцрогдлоо хэрхэн нөхөх вэ гэсэн хүндхэн сорилт тулгараад байгаа гэнэ.
Нийслэлийн 133-р сургууль болон “Монгол тэмүүлэл” сургууль нэг байранд хоёр улирлын турш хамт хичээллэсэн бөгөөд “Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль руу шилжүүлснээр тусдаа хичээллэх боломж бүрдсэн юм.
Тухайн үед Кембрижийн олон улсын сургалттай гэдгээрээ “Монгол тэмүүлэл” сургууль 247 хүүхэдтэй хэрнээ найман ангийг эзэмшиж, харин 1600 гаруй хүүхэдтэй 133-р сургууль хоёр цагийн давтамжтай дөрвөн ээлжээр хичээллэж байсан юм. Тиймээс бага ангийнхны хичээлийн хоцрогдол 80 хувьд хүрчээ.