2020-01-20 14:321min00

Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг шинэчлэгдэж хүчин чадлаа гурав дахин нэмлээ

23033259bd05195fbcd12bfcb50c839c5e44bcfd

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчиллээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт өдөрт 80-120 хүн ханддаг. Тэдгээрийн 30-40 хувь нь нэн яаралтай ангиллаар эмнэлэгт хүргэгдэн ирдэг байна.

Тасгийн ор, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муугаас болж эмч нар эмчилгээ хийхдээ хугацаа алдах нь их байжээ. Тиймээс энэ бүх асуудлыг цэгцлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчиллээ. Шинэчлэлээр тасгийн ор болон бусад яаралтай тоног төхөөрөмжийг нэмж байршуулж, хүчин чадлыг нь 2-3 дахин нэмэгдүүлээд байна.

Мөн яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчлэхээс гадна залуу эмч нарыг чадамжуулах тусгай сургалтын төв, хурлын танхимыг шинэчилжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй