Түнхний үе солих хагалгааны дараах дасгалыг та бүхэнд хүргэж байна. Хагалгааны дараах тав дахь хоногоос хийх дасгал хөдөлгөөн хийж эхлэхийг анхаарна уу.
■ Энэ хугацаанд хөлийг аль болох шулуун байлгахаас зайлсхийх хэрэгтэй.
■ Дасгалыг хийх үедээ удаан зөөлөн хөдөлгөөнөөр хийнэ.
■ Өдөрт 2-3 удаа хийх ба нэг дасгалыг 10-н тооны давтамжтай хийнэ.
Шагайгаагаар эргүүлээрэй
Түнхний үеэ холдуулж ойртуулаарай
Өсгийг өргөхгүй өвдөг түнхээр нугалаарай
Өвдөгний үеэр тэнийлгээрэй
ХОРИГЛОХ ЗҮЙЛ
- Түнхний үеэр 90°-аас дээш нугалах хөдөлгөөн хийж болохгүй.
- Намхан ор сандал дээр суухгүй
- Үдээс үдэх гутал өмсөх үед бөхийх хөдөлгөөн хийхгүй.
- Протезтой талруу муруйх мушгих хөдөлгөөн хийхгүй.
- Явган сууж болохгүй.
- Хөлийг ачиж суух, хэвтэх үед хөлийг чагталж тавихгүй байх ёстой.
- Эдгээр хөдөлгөөнийг хийсэн тохиолдолд мултрах аюултай.
АНХААРАХ ЗҮЙЛС:
Суугаагаас босох үед: Түнхний үе солих хагалгаа хийлгэсэн талын хөлийг нөгөө хөлнөөс урагш тавина
Шатаар өгсөж уруудах үед: Эхлээд хоёр гарын хүчийг ашиглан түнхний үе солиулах хагалгаа хийлгэсэн талд дэмжпэг өгч эрүүл талын хөлөөр өгсөж хагалгаа хийлгэсэн талаар буух ба 1 таягтай өгсөж уруудах ёстой.
ГССҮТ