УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтшэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн пүрэв гаригт УИХ-д хүргүүлсэн билээ.
Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо баасан гаригт хуралдсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Тодруулбал, тус хорооны таван гишүүнээс хоёр нь гадаадад томилолттой яваа учир хуралдаааныг хойшлуулсан юм.
Тус хороонд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Улаан нарын таван гишүүн харъяалагддаг. Эдгээрээс Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад айлчлалтай бөгөөд өнөөдөр орой эх орондоо ирэх аж.
Тиймээс маргааш тус хороо хуралдаж Н.Номтойбаярыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх товтой байна. Н.Номтойбаярыг эргүүлэн татах асуудлыг Улсын ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн билээ.