Нийслэлд өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 хэм хүйтэн байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
2020 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Эхийн голын Баян Бүрд орчим, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
2020 оны 01 дүгээр сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газрар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.