Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана.
10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр тохижуулсан Яаралтай тусламжийн тасаг, Сургалт, эрдэм шинжилгээний төвийн нээлт болно.
10.00 цагт МҮХАҮТ-д “Монгол-Энэтхэгийн бизнесийн хамтын ажиллагаа” хурал болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Тод каннам” гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж, амиа алдсан бүсгүйн гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийнэ.