Зарим тэтгэврийн доод хэмжээ 420 мянган төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гурав ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420 000 төгрөг боллоо.
Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 858 төгрөг (420 000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1 129 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдөөд байна.
НДЕГ
4 сэтгэгдэлтэй
zochin
2020-01-13 22:44 at 22:44
tetgeweriin zeel hezeenees uguh we tsagaan sar bolloo
Ахмад
2020-01-16 14:46 at 14:46
Тэтгэврийн доод хэмжээгээ ч гэсэн нэмэх хэрэгтэй ш дээ. Дөнгөж 310. Ядахдаа 400 болговол дээр дээ.
ikho
2020-01-16 15:24 at 15:24
энэ дээр тэтгэ”рийн доод хэмжээ 420000 боллоо гээд бичихэж.бичихэж… тэг”эл минийх нэмээд 400000 хүрэхгүй л байна.миний тэтг”эр уг доод хэмжээнээс 2 дахин (20 жилийн өмнө)их баысан uм.одоо доод хэмжээнээс ч доор орж баыгаа им байна л даа
Нэргүй
2020-01-17 18:39 at 18:39
тэтгэвэр бага гээд яриад байгаа хүмүүс өөрийн ажилласан жил авч байсан цалингаа сайн бодох нь зөв бизээ нөхөн төлөлтөөр 11 жил тооцуулсан иргэн 30 гаруй жил хөдөлмөрлөсөн иргэн 2-ын тэтгэвэр зөрүүтэй байлгүй яахав дээ