Зарим тэтгэврийн доод хэмжээ 420 мянган төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гурав ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420 000 төгрөг боллоо.
Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 858 төгрөг (420 000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1 129 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдөөд байна.
НДЕГ
