Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монгол Улс анх удаа экс Ерөнхий сайдаа эрэн сурвалжлав – updown.mn

Монгол Улс анх удаа экс Ерөнхий сайдаа эрэн сурвалжлав

Амралтын өдрүүдэд Цагдаагийн байгууллага мэдэгдэл гаргаж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгджээ. Оюутолгойн гэрээг байгуулахдаа бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь 2019 оны 11 сард Монгол Улсын хилийг давснаас хойш сураггүй болсон талаар хуулийн байгууллагууд мэдэгдэж байсан юм.

Энэ нь Монгол Улс Ерөнхий сайдаа эрэн сурвалжилсан анхны жишээ болж байна. Төрийн гурван өндөрлөгт тусгай эрхийн хүрээнд, тодорхой хугацаагаар олгодог төрийн тусгай хамгаалагчаа орхиод хил давсан Ч.Сайханбилэг эрэн сурвалжилж байгаа гэсэн анхны мэдээний дараа “Удахгүй очно” хэмээн мэдэгдэж байсан ч ирсэнгүй.

Монгол төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан эрхмийн буруутай эсэхийг тогтоох ажил хийгдэж эхлээгүй байна. Шүүхээр түүний гэм бурууг хэлэлцтэл тэр зөвхөн сэжигтний хэмжээнд тооцогдож байгаа. Харин түүний эх орноо орхин сураггүй болсон үйлдэл нь өөрөө сэжиг төрүүлж эхлээд байна.

. Шүүх Ч.Сайханбилэгийн хүсэлтийг хүлээн авч, хилийн хоригийг хүчингүй болгосон бөгөөд Ерөнхий сайд асан эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьсноос хойш сураггүй болсон юм.

Ч.Сайханбилэгийн талаар нийгмийн сүлжээнд олон янзын байр суурь тэмдэглэгдэж байна. Зарим нь түүнийг хамгаалагчгүй хил давсанд Төрийн тусгай хамгаалалтын газар буруутай хэмээн үзсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ч.Сайханбилэгийн мэдээллийг яг хэдэн төгрөгөөр үнэлж авахаа ЦЕГ тодорхой зарлах хэрэгтэй. Аливаа хошин шог үнэмшилтэй байх тусам илүү хөгжилтэй гоё байдаг” гэсэн мөрийг үлдээжээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн