УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар авлига, албан тушаалын гэмт хэргүүд дээр ихээхэн маргаан дагуулсан хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт өөрчлөгдөж байгаа юм.
Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойшх хугацаанд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд очсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсч, авлига, албан тушаалын гэмт хэргүүд олноороо хаагдаж байсан юм.
Ийм үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд цаашид ийм хэргийн тоо өсөх хандлагтай байсан юм. Гэхдээ энэ хууль батлагдсанаар шүүхээр шийдээгүй хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн үндэслэлтэй болж байгаа аж.
Ингэснээр УИХ-ын гишүүн Фортуна Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын олон хүнд хамаарах хэргүүд эргэн сөхөгдөх болно гэж эх сурвалжууд хэлж байна.