БНСУ-д шинэ төрлийн коронавирус буюу титэм вирусээс үүдэлтэй уушгины хатгалгааны анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Үндэсний өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
Тус төвийн мэдэгдсэнээр, БНСУ-д ирсэн БНХАУ-ын 36 настай иргэн 1 дүгээр сарын 8-нд эмнэлэгт хүргэгджээ. Өвчтөн 12 дугаар сарын 13-17-нд Ухань хотод байсан нь тогтоогдсон байна. Одоогоор түүнийг тусгаарласан бөгөөд эмчийн хяналтанд байгаа аж.
Энэ өвчний тархалт Хятадын Ухань хотод өнгөрсөн оны 12-р сарын сүүлчээр бүртгэгдэж байсан юм. Яг ямар нь тодорхойгүй энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо 59 болж нэмэгдсэн тухай хотын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороо энэ сарын 05-нд мэдэгджээ.
МОНЦАМЭ