Тайландын томоохон дэлгүүрүүд 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хуванцар сагс, уутнаас татгалзаж эхэлжээ. Гэвч үйлчлүүлэгчид сагс байхгүй гэж гомдоллохгүй, харин ч энэ аргыг шийдэх өвөрмөц аргуудыг бодож олжээ. Зарим нь футболкондоо худалдан авсан бараагаа хийж байхад зарим нь чемодан, хувин, сав, сагс ашиглаж байгаа юм.
Хуванцрын хаягдалтай тэмцэх нь хүн бүрийн багахан оролцооноос эхтэй. Тэгвэл Тайландын Засгийн газар 2021 он гэхэд жижиглэнгийн худалдаанд хуванцар сав ашиглахыг бүрэн хориглохоор зэхэж байна.